Soyol
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 3-р хороо99045130marketing@soyol.mn

Түгээмэл асуултууд

Үндсэн таксад ямар үйлчилгээ багтдаг вэ?
Саун, шүршүүр, үнэт чулуун өрөө, давсан өрөө болон унтаж амрах хэсгээр үйлчлүүлнэ. Нэвтэрснээс хойш 24 цаг амрах боломжтой. Үндсэн үйлчилгээнд цаг авах шаардлагагүй. Бие үрэлт, иллэг, ресторан, спагийн үйлчилгээг тусад нь төлнө.
Бэлгийн картаар хэрхэн үйлчлүүлэх вэ?
Үндсэн үйлчилгээний бэлгийн картаар ажлын болон амралтын өдөр үйлчлүүлж болно. Нэвтэрснээс хойш 24 цаг амарна. Нэмэлт үйлчилгээ тусдаа төлбөртэй тул сонгосон картынхаа тайлбар, хүчинтэй хугацааг захиалахаасаа өмнө шалгаарай.
Багцын эрхээр хэдэн цагт ирэх вэ?
Соёлоо, Сайхнаа, Дэндүү багцын эрхэд заасан өдөр 16:00 цагаас өмнө ирээрэй. Нэвтэрснээс хойш 24 цаг амрах бөгөөд багцын тайлбарт дурдсан үйлчилгээнүүд үнэдээ багтана.
Лаванда багцад юу багтдаг вэ?
Лаванда нь спа салонд үзүүлэх 120 минутын үйлчилгээ. Уурын саун, үсний маск, давсан гуужуулалт, замган түрхлэг, бүтэн биеийн иллэг, нүүр арчилгаа багтана. Үндсэн саун, амралтын хэсгийн эрх орохгүй. Үйлчлүүлэх цагаа урьдчилан аваарай.
QR эрхээ хаанаас авч, хэрхэн ашиглах вэ?
Төлбөр баталгаажмагц «Миний бүртгэл» дэх «Миний QR эрх» хэсгээс кодоо харж, татаж авна. Соёлд ирэхдээ QR кодоо кассанд үзүүлээрэй. Нэг удаа ашиглах эрх тул хүчинтэй хугацааг нь шалгана уу.
Захиалсан бараа хэзээ ирэх вэ?
Барааг Буухиа Элч хүргэлтийн үйлчилгээгээр 24–48 цагийн дотор хүргэнэ. Замын ачаалал, хүргэлтийн бүсээс шалтгаалан хугацаа өөрчлөгдөж болно. Хүргэлтийн төлбөрөө захиалгын дүнгээс шалгаарай. QR эрхэд хүргэлт шаардлагагүй.